Энэ аравны сүүлээр Их Британи дижитал валюттай болж магадгүй тухай Сангийн яам болон Төв банкнаас нь мэдэгдлээ. Энэ нь дижитал эриний хамгийн оновчтой, аюулгүй шийдэл байх болно гэж албаныхан үзжээ.
Тухайлбал, Их Британийн сангийн сайд Жереми Хант энэ талаар “Олон нийтэд илүү амар, найдвартай санхүүгийн харилцааг санал болгож байгаа юм” гэсэн байна. Гэхдээ энэ ажил 2025 оноос эхлэх шинжтэй байгаа юм. Учир нь дижитал валютад шилжихээс урьтаж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахыг чухалчилна гэнэ.
Хэдий энэ дижитал валют нь криптотой төстэй технологитой байх ч үнэ цэнийн хувьд цаасан мөнгө буюу фунт стерлингтэй эн тэнцүү байна гэдгийг эрх баригчид мэдэгджээ. Энэ ажил хийгдэж эхлэх болоогүй ч олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаад эхэлсэн байгаа юм.
Тухайлбал, олон нийт хэдийн зээлийн карт, утас, заримдаа ухаалаг цагаа ашиглаж төлбөр тооцоогоо хийж болж байхад заавал дижитал валютад шилжих шаардлага байхгүй гэж үзэж байна. Харин судлаачдын зүгээс дижитал валютын эрин энэ эрчээрээ улам ойртож байгаа гэдгийг онцолж байгаа юм.
SOURCE: BBC