Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох, RFID чип суулгах ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд нэг саврын хэрэгслийг цахим болгохоор төлөвлөж буй.
REID чипийг энэ гуравдугаар сарын 1-нээс нааж эхлэхээр төлөвлөөд байгаа юм. Энэ ажлын талаар ЗТХЯ, Нийслэлийн мэдээлэл, технологийн газраас мэдээлэл хийлээ.
RFID технологи нь Улаанбаатарын зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоог бий болгох ажил юм. АНУ, БНСУ, Сингапур технологийн дэвшлийг ашиглан тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хянаж, иргэддээ мэдээлэл өгдөг.
Энэ үеэр ингэж онцоллоо.
-RFID цахим гэрчилгээг хүссэн газраасаа авах боломжтой.
-Цахим гэрчилгээтэй болсны дараа нийслэлийн авто зам ашигласны төлбөрт өөрчлөлт орохгүй.
-Цахим гэрчилгээтэй болсноор түгжрэл хэдэн хувиар буурахыг судалж байна.
-Цахим гэрчилгээг 14.700 төгрөгөөр олгоно.
-Цахим гэрчилгээ аваагүй тээврийн хэрэгслийг Улаанбаатарын хөдөлгөөнд оролцуулахгүй.
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 18 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Одоогоор НЗДТГ-ын хөрөнгөөс гурав, жолоочийн албан журмын нөөц сангаас 10 тэрбум төгрөгийг баталсан.