Энэтхэгийн зүүн хойд бүс нутгийн цагдаа нар 18-аас доош насны охидыг хууль бусаар хүнтэй гэрлүүлсэнтэй холбогдуулан 2000 гаруй эрэгтэйг баривчилжээ. Тухайлбал, энэ долоо хоногт гэхэд л Ассам мужид насанд хүрээгүй охидыг гэрлүүлсэн гэх үндэслэлээр Хинду шашны 50 гаруй санваартан болон бусад лалын шашинтнуудыг баривчилсан гэж мужийн цагдаагийн дарга мэдэгдсэн байна.
Албаныхны зүгээс "Бид одоогийн байдлаар нийт 8,000 орчим эрэгтэйтэй холбоотой цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 4,074 хэрэгт үндэслэн 2,169 эрэгтэйг баривчилсан" гэж мэдээлсэн байгаа юм.
35 сая хүн амтай Ассам мужид хүүхэдтэй гэрлэсэн олон тохиолдол бүртгэгдээгүй ч бодит байдал дээр энэ төрлийн гэмт хэрэг маш олон байгааг албаныхан сануулж буй. Тус мужид 2021 онд 155 хүүхэдтэй гэрлэсэн тохиолдол бүртгэгдсэн бол 2020 онд 138 тохиолдол бүртгэгдсэн гэх тооцоолол байгаа нь хэд дахин бага тоо аж. Энэтхэгт хууль ёсоор гэрлэх нас нь эрэгтэй хүний хувьд 21, эмэгтэйн хувьд 18 нас байдаг. Гэвч хөдөө орон нутагт ядуурал их, боловсрол дутмаг, түүнийгээ дагаад үүссэн нийгмийн хэм хэмжээ, дадал зуршил нь улс даяар бага насны гэрлэлт үүсэх шалтгаан болдог гэж судлаачид үздэг байна.
SOURCE: AP NEWS