ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
2001-2008 оны хооронд Пакистан улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Первез Мушарраф 79 насандаа Дубайд нас барлаа. Тэрээр сүүлийн жилүүдэд хүнд өвчинтэйгөө тэмцэж байсан ба түүнийг 2013 онд эх орноосоо урвасан хэрэгт буруутган, цаазын ял оноож байсан аж. Гэхдээ түүнд оноосон энэхүү шийдвэрийг сар хүрэхгүй хугацааны дараа хүчингүй болгож байсан юм. Түүний засаглалын үед Пакистанд эдийн засгийн томоохон эргэлтүүд гарсан гэж сайшаадаг. Нөгөө талд, террорист халдлагууд ч олон болж байсныг зарим шинжээчид сануулдаг байна.
SOURCE: BBC