“Body Dysmorphia” буюу харагдах байдал, биедээ сэтгэл хангалуун бус байх сэтгэцийн эмгэгээр Их Британийн дуучин Сэм Смит олон жил шаналж байжээ. Тэрээр саяхан Gloria гэх шинэ цомгоо гаргасан бөгөөд цомгийнхоо нүүр зурган дээр дээгүүр хувцасгүй гарсан юм. Өөртөө ингэж итгэлтэй болох хүртлээ маш хүнд цагийг өнгөрөөсөн гэдгээ ч тэр нуусангүй. Өмнөх аялан тоглолтуудынхаа үеэр, эсвэл зүгээр л усан байсан орохдоо хүртэл хувцсаа тайлах эсэхдээ эргэлзэж, эргэн тойрноосоо ичиж, санаа зовдог байжээ.
Өдгөө 30 настай түүний бэлгийн чиг баримжаа ч үүнд нөлөөлсөн гэдгээ нуусангүй. Тэрээр нон-байнари буюу эр, эм аль ч хүйсэд хамаардаггүй билээ. 22 насандаа “Stay with me” дуугаараа дэлхийд танигдсан түүний хувьд “поп”-ын од болоход гадаад үзэмжээс авхуулаад олон зүйл саад болж байсныг ийнхүү онцолсон. Гэхдээ одоо юунаас ч айж зоволгүйгээр, байгаагаараа уран бүтээлээ хийж байгаадаа маш сэтгэл хангалуун байгаагаа, хамгийн гол нь олон жил өөрийг нь шаналгасан эмгэгээ орхиж чадсандаа баяртай байна” гэжээ.
Эх сурвалж: People