Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Иргэдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. Тэд сар шинийн баяраас өмнө “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ноогдол ашгийг иргэдэд өгөхийг шаардаж байна. Тэд дараах шаардлагуудыг тавьж байна.
- Нүүрсний хулгайг илрүүлэх. 40 их наяд төгрөгийг ард түмэнд хуваарилбал нэг иргэнд 125 сая төгрөг ноогдоно.
- “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг ард түмний мэдэлд 100 хувь өгөх
- Татвар торгууль авдаг шигээ ноогдол ашиг өгөх
- Байгалийн баялгийг эрх баригчид дангаараа шамшигдуулахыг зогсоох
- Цагаан сараас өмнө ноогдол ашиг хуваарилах зэрэг шаардлага тавьж байна. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.