Өргөө амаржих газарт эмчлүүлж байсан эмчлүүлэгчид тариа андуурч хийсний улмаас хүн барсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.01.30/ болж байна. Шүүх хуралдааны үеэр ар гэрийнхэн нь хэлэхдээ “Манай хүн “ковид”-оор хөнгөн хэлбэрээр өвдсөн байсан. Амь насанд нь хүрэхээр ноцтой байгаагүй. Гэтэл тэр тариаг андуурч хийснээс болж нас барсан. Задлангийн эмч нь ч тийм хүчтэй тариа хийчихсэн юм бол ойлгомжтой шүү дээ гэж хэлсэн. Үхлийн шалтгаан нь “өвчний улмаас биш”гэж гарсан. Эмнэлгийн удирдлагууд биднийг хоёр удаа хүлээн авч уулзахдаа “Хуулийн байгууллага асуудлыг шийдэх байх аа” гэж хэлсэн. Тариа андуурч тарьсан сувилагч нь өнөөдөр ажлаа хийгээд явж байгаа. Гэхдээ бид очиж хэл ам хийж байгаагүй. Хуулийн байгууллага шударгаар шийдэх байх гэсэн хүлээлттэй байна. Үнэхээр аймшигтай л байна” гэлээ.
Нэмэлт: Шүүх хуралдаан ирэх сарын 15-ныг хүртэл хойшилжээ.
Шүүх хуралдаан үргэлжилж байна.