Израилын цэргийн дайралтын улмаас баруун эрэгт найман Палестин хүн амь үрэгдсэн байна. Амиа алдсан хүмүүс дунд ахмад настан байсныг хэвлэлүүд мэдээлж байна.
Дайралтын тухай Израилын арми “Исламын Жихад бүлэглэл томоохон халдлага хийхээр төлөвлөж байсан тул түүнээс урьтаж барихаар очсон” тухайгаа мэдэгдсэн. Түүнчлэн энэ удаагийн дайралт нь Израилын арми өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн “терроризмын эсрэг” довтолгооны нэг хэсэг болж байна. Албаныхан энэ хэргийг сүүлийн жилүүдэд талуудын хооронд өрнөөгүй “аймшигт” аллага боллоо гэж тодорхойлж байгаа юм. Хэргийн дараахан Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарлажээ.
Он гараад баруун эрэгт 29 Палестин хүмүүс нас барсан гэх мэдээлэл бий. Энэ тоо өнгөрсөн онд 150 байсан ба дийлэнх нь цэрэг, армийнхан байсан юм.
Эх сурвалж: BBC