Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
АТГ-аас 2022 онд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл болон нүүрсний хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 81 үл хөдлөх хөрөнгө, 43 тээврийн хэрэгсэл, 4 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 72 иргэн, хуулийн этгээдийн данс, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бондын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлаад байна.
- Мөрдөгч нар нэгжлэг хийж 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг илрүүлж хураан авсан, одоо эх үүсвэрийг шалгаж байна.
- Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь их хэмжээний хахууль авч, хахуулийн мөнгөөрөө Хан-Уул дүүрэгт 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажил эхлүүлснийг тогтоосон.
- Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь найзынхаа нэр дээр Сүхбаатар дүүрэгт нийт 994 мкв талбайтай 2 оффисыг 5.4 тэрбум төгрөгөөр худалдаж авсан бөгөөд уг оффисоо түрээсэлж 1.9 тэрбум төгрөг олсон нь тогтоогдож байна.
- Түүнээс гадна хамаарал бүхий хүмүүсийн нэрээр бонд, үнэт цаас авч үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон.
- Дээрх албан тушаалтан төмөр замын бүтээн байгуулалтын ажилд найзынхаа компанийг шалгаруулж, санхүүжилтийг нь банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө угаасан байж болох үндэслэл тогтоогдоод байна.
- Мөрдөгч нар дээр дурдсан бүх объект, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж битүүмжилсэн.