Өнгөрсөн бямба гарагт Шведийн Стокгольм хотноо жагсаал өрнөж, хэт барууны үзэлтэй улс төрч Турк улсын элчин сайдын яамны гадаа коран судар шатаасан хэрэг болсон. Энэ үйлдэл Шведийн НАТО-д элсэх асуудлыг улам холдуулсан юм. Учир нь НАТО-гийн нийт гишүүн орнууд зөвшөөрсөн тохиолдолд Швед, Финланд улсууд элсэх боломжтой болно. Гэвч дээрх үйл явдлын дараа Турк улсын ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Швед НАТО-д элсэх эсэх нь талаар болсон тухай мэдэгдсэн юм. Тэгвэл, Финланд улс хөрш орныхоо хамт бус, дангаараа элсэж болох тухай тус улсын гадаад хэргийн сайд хэлсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна.
Финландын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаад хэргийн сайд Пекка Хаависто “Хэрвээ Шведийн НАТО-д элсэх асуудал удаашрах янзтай байвал бид төлөвлөгөөгөө эргэн нэг харах хэрэгтэй” гэж хэлжээ. Үүний дараахан Шведийн гадаад хэргийн сайд “Финландтай холбогдож, энэ мэдэгдлээрээ юуг илэрхийлсэн талаар нь тодруулж асууна” гэсэн байна.
Орос, Украины дайн эхлээд нэг жил болох гэж буй. Скандинавын уг хоёр орон олон жилийн турш төвийг сахих байр суурьтай байсан ч дайн эхэлснээр НАТО-д элсэх шийдвэрийг гаргаж, хамт энэ тухайгаа мэдэгдэж байсан. Харин одоо зам салах уу, үгүй юу гэдгийг Турк улс шийднэ хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Эх сурвалж: DW