Ээжүүдийн төлөөллөөс хүүхдийн мөнгө олголтод айл, өрхийн өр, орлогын харьцааг тооцолгүй бодит амьдралд нийцүүлээгүйгээс олон өрх хохирсон талаар мэдээллээ. Мөн хүүхдийн мөнгө олголтын амьжиргааны төвшин тооцоолох аргачлалд ноцтой алдаа гарсан талаар шаардлага хүргүүлж байна.
А.Дөлгөөн “Бид эхлээд хүүхдийн мөнгийг тэтгэмж биш гэж үзэн, хүүхдийн эрхийг дээдэлж, ялгаварлахгүй, тэгш олгооч гэж хүссэн боловч Засгийн газрын шийдвэрийн дагуу хүүхдийн мөнгийг тэтгэмж болгон хувиргаж, зорилтот бүлэгт чиглүүлэх буюу улсын хэмжээнд 91 хувьд олгох шийдвэр гаргасан.
Би эдгээр хувиудыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн амьжиргааны төвшнийг тооцоолох, өрхийг орлуулан тооцоолох аргачлалаар хийсэн гэдгийг судалж, оллоо.
Улсын хэмжээд 91 хувь нь зорилтот бүлэг юм байна. Тэгэхээр манай улс нэн ядуу орон болж таарна. Халамж хүрэх ёстой эзэндээ хүрч чадахгүй байна. Өрхийн амьжиргааны төвшнийг олон улсад яаж гаргадаг, энэ тооцооллыг хэрхэн хийдгийг судалж үзлээ.
Зөвхөн өрхийн орлогыг нь тооцно гэдэг амьдралгүй, бодит бус санагдаж байна. Үнэхээр бидний зарлагыг тооцож чадахгүй байгаа юм бол зээлийн мэдээллийн санг тусгаж өгөөч гэж хүсэж байна. Үндэсний статистикийн хороо, ХНХЯ болон 10 гаруй төрийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг хагас жилийн хугацаанд үүнийг судалсан байна. Ардын хүүхдүүд бидний төлсөн татвараар хагас жилийн хугацаанд хэчнээн тэрбум төгрөг төсөвлөсөн бол. Би үүнийг шилэн данснаас ухаад, олоогүй” гэв.
Видеог дээрээс үзнэ үү.