Өнгөрсөн сард сонгогдсон Перугийн шинэ ерөнхийлөгч Дина Болуартэг эсэргүүцсэн жагсаал хурц байдалд шилжлээ.
Тодруулбал,баасан гарагт жагсаалын улмаас Лима хотын түүхэн барилга шатсан байна. Гал сөнөөгчид маш яаралтай галыг унтраахаар ажиллаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа ба дотор нь хүн байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Өмнөх ерөнхийлөгч Педро Кастиллог өнгөрсөн сард огцруулснаас болж эхэлсэн энэ жагсаалын улмаас 50 гаруй хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд байгаа юм. Тэд өмнөх ерөнхийлөгчөө өөрсдийг нь төлөөлж чадах хүн гэж бодож буйгаа илэрхийлсэн. Товчхондоо, жагсагчид Дина Болуартег зайгаа тавьж, шинэ сонгууль зарлахыг, мөн Педро Кастиллог суллахыг шаардаж байгаа юм. Перугийн жагсаад мөд намжих төлөвгүй байгааг шинжээчид анхааруулж байна.
SOURCE: BBC