ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Их Британийн ерөнхий сайд Риши Сунак цахим бичлэг хийх үеэрээ суудлын бүс зүүгээгүй байснаас болж торгуулжээ. Риши Сунак өөрийн алдаа байсныг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан гэж цагдаагийн албанаас мэдэгдсэн байна. Их Британид энэ тохиолдолд 100 фунт стерлингээр торгодог ба хэрэг шүүхэд шилжвэл 500 фунт стерлингд хүрдэг аж. Тэрээр Ланкаширт засгийн газрын үйл ажиллагааг сурталчилсан бичлэг хийж байх үед энэ хэрэг болжээ. Ингэснээр өдгөө 42 настай Их Британийн ерөнхий сайд хоёр дахь удаагаа торгуулсан хэрэг болж байна. Өмнө нь 2020 онд тухайн үеийн ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн өдөрт ковидийн хөл хориог үл хамааран очсон хэргээр өнгөрсөн онд мөн торгуулж байсан юм.
SOURCE: BBC