сурталчилгаа
Булган аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, ажлын байрыг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж- аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, МУЗГ болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр болсон.
2023 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Чингис Хааны Цом-2023” олон улсын хоолны фестивалийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг сурталчилан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилтан, ажилчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит залуу тогооч нарын улсын уралдааныг зохион байгуулах гэж байна.
Ерөнхий зохион байгуулагч:
- Булган аймгийн Засаг даргын Тамгын газар,
- Монголын тогооч нарын холбоо,
- Булган аймгийн тогооч, хоол үйлдвэрлэгчдийн холбоо,
- Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагууд,
- Булган аймгийн Аялал жуулчлалын холбоо,
- HORACA (зочид буудал, рестораны зочлох үйлчилгээний сургалтын төв) ,
- Монголын Мастер тогоочдын холбоо,
- Бусад аймгуудын Тогооч нарын мэргэжлийн холбоод оролцоно.
Хугацаа: 2023 оны 01 сарын 22-25
Гараг : Ням, Даваа, Мягмар, Лхагва
Хаана зохиогдох: Булган аймгийн төв Булган сум Спортын ордонд.
Уралдаанд оролцогчдын материалыг: 2023 оны 1-р сарын 10-20-ны хооронд авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх дугааруудаас тодруулна уу.
Дэд ерөнхийлөгч Р.БАТБААТАР /99026790/
Булган аймгийн тогооч хоол үйлдвэрлэгчдийн холбоо Ч.Сарантуяа 99954889, Л.Шүрэнцэцэг 94555960