Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Төв талбай дээр "Хүүхдийн мөнгийг Хүүхэд бүрд" жагсаал өнөөдөр 12 цагаас болох гэж байна. Жагсаалыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл зохион байгуулж буй юм.
Энэ талаар Ц.Оюунгэрэл "Сурталчлаад байсан @E-Mongolia нь ямар юм байсныг бүгд харлаа үзлээ. АТГ-д өгдөг хөрөнгө оруулгын мэдүүлгээр нь хөөгөөд үзэхэд ямар ч бичиг үсгийн чадваргүй дэд сайд, тэр хэдэн мэргэжилтэнгүүдийг ажлаас нь чөлөөлөхөд л 300 орчим сая төгрөг сулраад гарах юм байна. Энэ чинь ойролцоогоор 250 хүүхдэд өгөх мөнгө" гэж нийтэлжээ.