Баруун Германы Луетцерат тосгоныг газрын зурагнаас арилгаж магадгүй тухай мэдээ олон мянган дэмжигчдийг цуглуулсны нэг нь Шведийн залуу активист Грета Тунберг байлаа.
Тодруулбал, “Европын хамгийн том нүүрстөрөгч буюу байгаль сүйтгэгчдийн нэг” гэж тодорхойлогдоод буй нүүрсний уурхайд зам тавихын тулд уг тосгоныг нураах гэж байгаа сургаар олон хүн эсэргүүцэж буй нь энэ. Луетцерат тосгонд Европын хамгийн том нүүрсний уурхайд өргөтгөл хийх зам гаргахын тулд ийнхүү устгах гэж байгаа оролдлого нь байгаль орчин хамгаалагчдын бухимдлыг төрүүлж байгаа юм.
Үр дүнд нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг үлэмж нэмэгдүүлнэ гэж активистүүд илэрхийлж байна. Харин үүний хариуд Германы засгийн газар болоод хариуцаж байгаа эрчим хүчний RWE компани нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай шийдвэр гэж тодорхойлж буй.
Орос, Украины дайны нөлөө Европын орнуудыг, тэр дундаа Германыг ийнхүү эргэн нүүрсээр ажилладаг эрчим хүч рүү шилжихэд хүргэснийг шинжээчид сануулсаар байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтнүүдийн нүүр царай болсон Грета Турнберг харин ийнхүү Германыг зорьж, тэдний урд жагсаж буй нь байгаль хамгаалагчдын сайшаалыг хүртэж байна.
SOURCE: AL JAZEERA