Өнөөдөр болох үйл явдлыг танилцуулж байна.
Төрийн ордонд
09:00 цагт Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
Туурган хивсний дэргэдэх студид
12:30 цагт Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барих талаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн бусад гишүүний хамт хэвлэлийн хурал зохион байгуулна.
ЭМЯ-ны гадаа
11:00 цагт иргэн О.Энхмаа Геронтологийн эмнэлгийн асуудлаар мэдээлэл хийнэ.
АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрдмийн Өргөө танхимд
11:00 цагт Эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Вакцин" клубээс “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна.
ТЕГ-ын үүдэнд
11:00 цагт сэтгүүлч Х.Ган-Ялалт УИХ, сайд нар хамаарал бүхий хүмүүсийнхээ 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэмт үйлдлийн шинжтэй 1,000 гаруй хуудас баримт, материалыг Тагнуул, Цагдаа, АТГ-т хүлээлгэн өгч, мэдээлэл хийнэ.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлд
11:30 цагт Хөгжлийн Банкны 87 хэрэг шүүх рүү шилжсэнтэй холбогдуулан эдгээр шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах саналыг сэтгүүлч нар Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.