Зүүн Украины газар нутаг руу ОХУ-ын арми ээлжит агаарын цохилт өглөө. Энэ дайралтад орон сууц өртөж, 12 хүн амь үрэгдсэн байна. Агаарын цохилт мөн Киев, Харьков, Одесс үэрэг хотуудыг онилжээ.
Энэ удаагийн агаарын цохилт урьдын адил цахилгаан эрчим хүчний байгууламжуудыг онилсон тул Украины ард иргэд өнөө өглөөг харанхуйд угтсан байна. Харин дайралт ихсэх тусам Украинд үзүүлэх барууны тусламжууд ихэсч байгааг хэвлэлүүд онцолж байна.
Тухайлбал, Их Британиийн эрх баригчид Украинд “Challenger 2” танк илгээнэ гэдгээ мэдэгдээд удаагүй байна. Энэ талаар Их Британийн ерөнхий сайд Риши Сунак “Их Британийн байлдааны гол танкыг газар нутгаасаа Оросуудыг гаргахад туслах зорилгоор Украинд ийнхүү нийлүүлэх гэж байна” гэж тодотгожээ.
Харин ОХУ-ын талаас барууны холбоотнууд Украинд зэвсэг нийлүүлэх тусам Оросын дайралт чангарч, олон хүний амь эрсдэх аюултайг сануулсан байна.
SOURCE: BBC