Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д үргэлжилж байна. Тус тэмцээнээс Монголын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр мөсөнд авиралтын Дэлхийн цомоос медаль авсан Монголын анхны тамирчин болов.
Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубийн тамирчин Н.Хэрлэнгийн дасгалжуулагч нь уулсын спортын мастер Х.Нямдоо, хүндийг өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр.