Танилц: “Их дуулга”-д Монголоос барилдах 16 жүдочийн нэрс

Жүдо бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Бөхийн өргөөнд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ жилийн УАШТ-д 34 байгууллага клубын 283 тамирчин оролцож байгаа юм.


Эрэгтэйчүүдийн 90 кг-д үндэсний бөхийн хүчит арслан, Гавьяат дасгалжуулагч Б.Ганбаатарын хүү, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Пунцагцэрэн түрүүллээ.


Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Гавьяат тамирчин О.Ууганбаатарыг ялсан юм. Энэ жинд С.Ган-Эрдэнэ ("Хилчин"), Мөнхбаяр ("Женко") нар хүрэл медаль хүртлээ.






