20 дугаар зууны амьд домог Элвис Преслигийн охин Лиза Мари Преслиг аав болон хүүгийнх нь дэргэд оршуулахаар болжээ.
Пүрэв гарагт зүрхний өвчний улмаас нас барсан Лиза Мари Пресли 54 настай байсан юм. Тэрээр мөн Элвис Преслигийн ганц хүүхэд байсан билээ. Теннеси дэх Грэйсланд хэмээх газарт түүний аав болон хүү Бэнжамин Көүг чандарлаж байсан тул өөрийг нь ч мөн тэдэнтэй нь хамт байлгана гэдгийг гэр бүлийнхэн нь мэдээлжээ.
Түүний хүү Бэнжамин Көү 2020 оны 8-р сард 27 насандаа өөрийн амиа егүүтгэсэн байдаг. Лиза Мари Преслигийн хамгийн сүүлд нийтэлсэн бичвэр нь хүүгийнхээ араас хэр их шаналсан тухай эсээ байсныг хэвлэлүүд онцолж байна.
Ташрамд дурдахад, Грэйсланд нь АНУ-д цагаан ордны дараа бичигдэх хамгийн их хүн зочилсон барилга юм байна. Лиза Мари Пресли 25 хүрмэгцээ энэ үл хөдлөх хөрөнгийн албан ёсны өв залгамжлагч болж байжээ.
SOURCE: BBC