Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан боллоо.
Эл барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан 128 бөх зодоглов. Барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын харцага Э.Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат бөх, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Н.Баярбаатар нар шалгарав.
Үзүүр, түрүүний хоёр бөх цаг гаруй барилдсан. Барилдааны дундуур Э.Оюунболд элэг бүсээ тайлан, бууж өгсөн. Гэхдээ М.Лхагвагэрэл барилдааныг үргэлжүүлсэн. Ингээд барилдаан удааширсан тул МҮБХ-ны дагуу хөлийн цэцийн шийдвэрээр Э.Оюунболдыг давууллаа.