Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг нэг сарын хугацаагаар цагдан хориод байгаа билээ.
Прокуророос түүнийг “Тавантолгой Түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татаж, цагдан хорих санал гаргасан юм.
Тэгвэл түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллажээ.
Сонирхуулахад, Х.Нурлат нүүрсний мөнгийг угааж, Казахстан улсад орон сууцны хороолол барьсан гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлээд буй.