Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Алдарт дуучин Jessie J 2018 онд нэгэн тоглолтынхоо үеэр жирэмсэн болох боломжгүй гэдгээ хэлж байв. Тухайн үед тэрбээр “Энэ дууг би надтай адил сэтгэлийн шарх амсаж яваа хүмүүст итгэл найдвар өгөхийн тулд бичсэн юм” гээд дуугаа дуулсан юм.
“Хүүхэдтэй болж чадахгүй нь” гээд олон жил сэтгэлээр унаж явсан Jessie J бие давхар болжээ. Тэрбээр инстаграм хуудсаараа дамжуулан “Үнэхээр гайхамшигтай. Бурхандаа баярлалаа” гээд жирэмсэн болсноо мэдэгджээ.