Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Шүүх шинжилгээний тухай хуулийн зарим зүйл заалтын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөө цагт цогцост шинжилгээ хийхдээ ар гараас нь төлбөр авдаг. Энэ байдлыг халлаа. Энэ хууль батлагдсанаар цогцост шинжилгээ хийх, шүүх шинжилгээний амбулаторийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана” гэлээ.