ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр “Бид өнөөдөр гурван чиглэлээр мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. 2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу "Улбар шар" түвшинд хүрчээ. Дорноговь, Дорнод, Орхон, Ховд аймагт томуугийн өвчлөл хамгийн өндөр байна.
Томуугийн А, H1N1 вирусийн дэгдэлт хамгийн их байна. Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос зургаан хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Яаралтай эмчлүүлж буй хүүхдүүдийн 70 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай байна. Томуугийн дэгдэлд нэмэгдсэнтэй холбогдуулж 612 ор шинээр дэлгэсэн” гэлээ.