Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр морь унасан нэг хүн ОХУ-ын тал руу хил зөрчин буцаж орж ирснийг илрүүлжээ. Улмаар хуулийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр буюу улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн “Зил-131” маркийн автомашинтай 11 хүн хууль бусаар хуш модны самар бэлтгэж байсныг Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар анги, Цагдаагийн газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамтарсан бүлэг энэ сарын 4-нд илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэлээ.