Энэтхэгийн хойд хэсэгт орших Кашмирт гэхэд л агаарын хэм -6-д хүрч, хүйтний эрч чангарчээ. Тухайлбал, Дал нуурын ойр орчим хэсэгчлэн хөлдсөн тул завьчид болон жуулид гатлахад хүндрэлтэй болсон байна. Түүнчлэн Кашмирын зарим хэсэгт ус дамжуулах хоолой хөлдөж, зам тээврийн нөхцөл байдал хүндэрч, хангамжийн сүлжээ тасалдсан нь орон нутгийн иргэдийн өдөр тутмын амьдралыг хэцүү болгож байгаа талаар Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Энэтхэгийн нийслэл Дели хотод ч мөн адил хүйтний эрч чангарч байна. Дели хотын зарим бүс нутагт 2.2 хэм хүрчээ. Ийнхүү ховор үзэгдэх цаг уурын өөрчлөлт Дели хотын орон гэргүй, ихэвчлэн явган зам дээр унтдаг хүмүүст хүндээр тусч байгаа гэнэ. Хүйтэн температур болон өтгөн манан нь Энэтхэгийн тээврийн гол хэрэгсэл болох галт тэргүүдийн үйл ажиллагааг мөн хоцроход хүргэж байна. Энэтхэгт галт тэргээр өдөрт дунджаар 23 сая гаруй хүн зорчдог гэх үзүүлэлт бий.
Эх сурвалж: BBC