Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хотын стандартыг шинэчлэн батлахаар иргэдээс санал авч, хэлэлцүүлж байна. Нийт 31 стандарт батална. Ингэхдээ Төрийн захиргааны албан хаагчдын харагдах байдал, хувцаслалтын кодод тусгай шаардлага тавьж байгаа юм байна. Тодруулбал, төрийн захиргааны эмэгтэй албан хаагчийн гутлын өсгийний өндөр 6 см-аас ихгүй байхаар заажээ. Харин эрэгтэй алба хаагчид үсээ халимаг засалтаар засуулах шаардлага тавих юм байна. Мөн ажлын байрандаа хурц үнэртэй ус хэрэглэх, биеийн ил харагдах хэсэгт шивээстэй байхыг хориглохоор болжээ.