Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Эрээн-Замын-Үүд боомтыг нээж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай улсын иргэд БНХАУ руу зорчиход 48 цагийн хүчинтэй ПСР шинжилгээ өгөхийг шаардаж байна. Хэрэв 48 цаг дотроо багтаж орж ирвэл Замын-Үүдэд түргэвчилсэн шинжилгээ өгнө гэж заасан. Энэ журам бүх төрлийн тээврээр зорчиж байгаа иргэдэд нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ. Хятад улс хилээ нээж байгаатай холбоотойгоор УОК түр журам баталж байна. Шадар сайд болон Боомтын асуудал хариуцсан сайд нартай бид санал нэгдсэн” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.