“Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс ЭТТ компанийн туслан гүйцэтгэгч хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "TTJVCO" компани хууль зөрчиж ажилчдаа хохироосон гэж өнөөдөр мэдэгдлээ. Тэд ярихдаа “Компани ажилтнуудаа хохироогоод байгаа хэдий ч ямар ч хариуцлага тооцохгүй байна. Бид шүүхэд хандаж үзлээ, хуулийн хүрээнд эрхээ хэрэгжүүлэх гэж зөндөө хичээлээ. Гэвч ямар ч үр дүн алга.
2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК дээр аудитын дүгнэлт гаргасан байдаг. Энэ шалгалтаар төгрөгөөр биш, доллараар гэрээ хийж, өндөр өртөгтэй ажилласныг нь тогтооосон байдаг. Моннис, Хишиг арвин индустриал зэрэг компанитай уулын ажлынхаа ихэнхийг нь хямд зардлаар хийлгэдэг. Гэвч цаана байгаа гэрээ нь өндөр. Ингээд дундаас нь ашиг олдог. 2013-2017 онд валютаар гэрээ хийсний зөрүүнд Монгол улсад 28,8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна гэх дүгнэлт гарсан байдаг. Ингэж хууль бус үйлдэл гаргаж "мөнгө иддэг" мөртлөө ажилтнууддаа бүх буруу чихдэг. Жишээлбэл, автомашины тоормосны элэгдлийг хүртэл ажилтанд үүрүүлдэг. Машинаа буруу эдэлсэн, буруутай үйл ажиллагаа байсан учраас машин эвдэрсэн гэж үздэг. Энэ мэтээр компани ажилчдын эрхэнд ноцтойгоор халдаж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.