Амазон 18 мянга гаруй ажлын байрыг цомхотгох болсныг тус компанийн гүйцэтгэх захирал мэдэгдлээ. Ямар ажилтнууд чөлөөлөгдөх болсныг 1-р сарын 18-нд хэлэх юм. Уг цомхотгол хийгдсэнээр 300 мянга орчим ажиллах хүчинтэй Амазоны зургаан хувийг чөлөөлнө гэсэн үг. Амазоны удирдлагууд өнгөрсөн 11-р сард Мета-гийн араас томоохон цомхотгол хийнэ гэж мэдэгдэж байсан ч яг хэчнээн ажилтан чөлөөлөх талаар нарийн мэдээллийг өгөөгүй байсан юм.
Ийнхүү нарийн мэдээллийг өгснийхөө дараа Амазоны гүйцэтгэх захирал Энди Жасси “Чөлөөлөгдөх хүмүүст хэрэгтэй гэсэн бүх тусламжийг өгөхөөр бидний зүгээс хичээн ажиллаж байна. Үүнд эрүүл мэндийн даатгал, өөр ажилд зуучлах тусламж зэрэг багтана” гэжээ. Түүнчлэн тэрээр өнгөрсөн хугацаанд Амазон компани эдийн засгийн хувьд маш хүнд үетэй тулгарсныг онцолсон байна. Ажлаасаа чөлөөлөгдөх хүмүүс нь ихэвчлэн тус компанийн дэлгүүрийн үйл ажиллагаа хариуцсан болон технологийн багийнхнаас байх өндөр магадлалтай байна гэж хэвлэлүүд таамаглаж байна.
Мөн "Амазон" компани цар тахлын үед хэт олон хүн ажилд авсан тухайгаа хэлжээ. Иймээс зарим бизнес болон робот хүргэлтийн төслүүдээ түр зогсоох болж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC