Засгийн газар утаагүй түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотын утааг 50 хувиар бууруулсан хэмээн сонгуулийнхаа сурталчилгааг хийж, 2020 онд ялалт байгуулсан. Гэвч өнөөдөр агаарын бохирдол улам нэмэгдэж гамшгийн түвшинд хүрээд байна. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш иргэдийн толгой өвдөж, агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ хэдэн арав дахин хэтрэх боллоо. Энэ бол утаагүй түлш үйлдвэрлэх явцад технологийн алдаа гарсан, аль эсвэл түлшний барьцалдуулагч бодисыг буруу сонгосон гэх асуудал яригдаж байна. Гэтэл Тавантолгой түлш компанийн захирал М.Ганбаатарыг албан тушаал дэвшүүлж, БОАЖ-ын дэд сайдаар томилохоор МАН-ын удирдах зөвлөл дэмжээд байна. Эндээс харвал түүнийг алдаа гаргах тусам нь дээшлүүлж, хариуцлагаас суллаж байна.
Энэ мэтчилэн эрх баригч намынхан томилгоо нэрээр бүтцээ данхайлгаж, алдаа гаргасан хүмүүсээ албан тушаалд томилж байна. Хариуцлага гэгчийг мэддэггүй Засгийн газрын дампуурал хэзээ дуусах вэ?