Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу орон тооны таван гишүүнтэй байдаг. ЗГХЭГ-аас хуулийн хүрээнд нэр дэвшүүлэн, сонгогдон ажиллаж байсан төрийн албаны зөвлөлийн гишүүний хуулиар тогтоосон бүрэн эрхийн хугацаа (6 жил) дуусгавар болсонтой холбогдуулан сул орон тоо гарсан тул сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Нэр дэвшигч нь төрийн албаны тухай хуулийн 68.2-т заасны дагуу дараах шаардлагыг хангана. Үүнд:
• Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан байх
• Төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой байх
• Ял шийтгүүлж байгаагүй байх
• 45 нас хүрсэн байх
• Монгол Улсын иргэн байна.
Харин улс төрийн намын удирдах гүйцэтгэх албан тушаалтан болон сүүлийн нэг жилийн хугацаанд эдгээр албан тушаалд ажиллаж байсан болон зөвлөлийн гишүүд нэг нутгийн болон нэг анги хамт төгссөн эсхүл хамаарал бүхий этгээд байж болохгүй хориглох заалттай.
Шалгуур хангасан нэр дэвшигчийн материалыг 2023 оны нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн ажлын 10 хоногт ЗГХЭГ-ын [email protected] мэйл хаягаар материал хүлээн авна.
Эх сурвалж: ЗГХЭГ