УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Орхоны хөндийд хот байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Шинэ Хархорум хотын ТЭЗҮ гаргахад зориулж, Эдийн засгийн хөгжлийн сайдын багцад баталсан 40 гаруй тэрбум төгрөгөөс зарцуулах шаардлагатай. Ингэж байж хотын ерөнхий төлөвлөгөөг гаргана. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Хашаат сум, Хотонт сум, Өгий нуурыг тусгай хэрэгцээнд яаралтай оруулах хэрэгтэй” гэв.
1990 оноос хойш Орхоны хөндийд хот байгуулах гурван удаагийн судалгаа хийсэн байдаг юм байна. Хамгийн анх 2001-2002 онд, улмаар 2008-2010 онд, хамгийн сүүлд 2022 онд Нийслэлийн барилга, хот байгуулалтын хүрээлэнгээс хийж байжээ.