Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос мэдээлэл өглөө. Энэ үеэр шинэ түлш Нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд нэвтрүүлэх гэж байгаа талаараа албаныхан мэдээлсэн юм. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Алтанзул “Энэ жил агаар дахь хүхрийн хэмжээ буурахгүй байна. Одоо хэрэглэж байгаа түлш шатахад 25-30 минутын хугацаа ордог. Шинэ түлш 8-10 минут шатдаг. Хагас кокосжсон нүүрсээр хийж байгаа учраас чанартай. Шинэ түлшнээс ямар нэг бохирдол гарахгүй. Чүдэнз зурах төдийд асах сайн түлш юм” гэлээ.