"Өргөө" амаржих газарт төрөхөөр очсон ээж эмнэлгийн тусламж авч чадалгүй автомашиндаа амаржжээ. Түүний бичлэг цахим орчинд тархаж, эмнэлгийн удирдлагуудаас олон нийт хариуцлага нэхэж байна.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан ЭМЯ тайлбар гаргаад байна. Тухайн мэдэгдэлд “Баянзүрх дүүргийн иргэн 26 настай хоёр дахь төрөлт байсан. Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн боловч буруу хаалган дээр очиж зогсоод үйлчилгээ авахыг хүссэн. Машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир манайхаас хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан. Тиймээс хүүхдийг машинд төрүүлсэн. Харин эхэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариун орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Эмнэлгээс гарсан. Тэрнээс биш харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Энэ үйл явдал 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22:00 цагийн орчимд болсон” гэлээ.