Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон Эрүүл мэндийн сайн дурын даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдсэн байна. Тухайлбал, НДШ-ийг сайн дураар, цалингийн доод хэмжээгээр тооцох төлөх бол сард 74 250 төгрөг төлөхөөр болж байна. Энэ нь 550 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 13,5 хувьтай тэнцэхүйц хэмжээ юм. Иргэд дараах байдлаар дүйцүүлж сайн дурын шимтгэлээ төлнө.
Түүнчлэн, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгдэж байна. Иргэд шимтгэлд сар бүр ХХДХ-ний 1 хувьтай тэнцэхүйц мөнгийг төлдөг. Жилд 50400 төгрөг төлдөг байсан бол одооноос эхлээд жилд 66 мянган төгрөгийн шимтгэл төлөхөөр болж байна.