БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгос болон АНУ тус улсад заналхийлж байна гэж мэдэгдсэнийхээ дараа улсынхаа цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхээ олон нийтэд хандан хэлжээ.
Солонгосын төв мэдээллийн агентлагаас (KCNA) мэдээлснээр “БНАСАУ өнгөрсөн амралтын өдрүүдэд маш том, цөмийн хүчин чадалтай, олон удаа хөөргөх пуужингийн системийг хоёр удаа туршсан” гэсэн юм. Энэ нь Өмнөд Солонгосын эсрэг чиглэгдсэн арга хэмжээ гэж барууны хэвлэлүүд буруутгаж байна. Тухайлбал, шинэ оны өмнөхөн Ким Өмнөд Солонгосыг "Эргэлзэх зүйлгүй дайсан" болсныг анхааруулж, түүний гол холбоотон АНУ БНАСАУ-д үзүүлэх шахалтаа "дээд" хэмжээнд хүртэл нэмэгдүүллээ гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Солонгосын хойг дахь нөхцөл байдал өнгөрсөн жил “дээд цэгтээ” хүртэл эгзэгтэй болсон тул ирэх онд яаж ч магадгүй гэдгээ ийн илэрхийлснийг хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: CNN