Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Манай улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай хамтарч Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Зээлийн хэлэлцээрийг өнгөрсөн баасан гарагт УИХ-аар дэмжлээ. Хөтөлбөрийн хүрээнд нийт 100 сая ам.долларын зээлийн санхүүжилт авах аж.
Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан “Энэ бол төсвийн дэмжлэг. Үүгээр төв банкны валютын нөөцөө нэмэгдүүлнэ. Ямар нэг үйл ажиллагаа, төсөл, зээлийн эргэн төлөлтөд зарцуулахгүй” гэлээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 2,9 тэрбум америк доллар болж буураад байна.