Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УДЭТ-ын залуу уран бүтээлч И.Дашнамжил энэ онд театрын үндсэн жүжигчин болж багаас хүсэж мөрөөдөж явсан зүйлийнхээ нэгээхэн хэсгийг биелүүлжээ. Тэрбээр хүсэл мөрөөдөлдөө хүрэх гүүр болсон эрхэм багш нартаа талархал илэрхийлж байна.
Энэ талаар ярихдаа,
- Энэ он бол миний мөрөөдөл биелсэн гайхалтай жил байлаа. Мэдээж бүх мөрөөдөл маань биелээгүй шүү дээ.
- “Миний аав супер баатар” жүжигт би драмын театрт орж, жүжигчин болсноосоо хойш анх удаа гол дүрээ бүтээсэн. Хүүхдүүд жүжиг үзнэ гэдэг цаанаасаа их гоё догдлолтой юм билээ. Хөшиг нээнгүүт л гялалзсан тайз хараад “ваа ваа…” гээд л бүгдээрээ их сэтгэл хөдлөл өндөртэй хүлээж авдаг. Урагшаа гараад ёслохоор хүүхдүүдийн хөөрхөн хөөрхөн жижигхэн гарууд алга ташиж байгаа нь борооны дуслууд шиг сонсогддог. Энэ хөөрхөн гараараа надад баяр хүргээд алга ташиж байна гэж бодохоор маш гоё.
- Би энэ мэргэжлийг эзэмшсэнийх нийгэмдээ нэг ч болтугай хэрэгтэй зүйл хийж байгаа юм байна даа гэдгийг тэр бяцхан хүүхдүүдийн чин сэтгэлээсээ баярлаж байгаа тэр алга ташилтаас мэдэрсэн.
- Энэ хүртэл амьдралын бүхий л цаг хугацаанд хамт байсан, надад эрдэм мэдлэг олгож, боловсрол хайрласан багш нараараа би маш их бахархаж байна.
- Наранбаатар багш маань нэг удаа хичээл орж байгаад хэлж байсан юм. “Хүүхдүүд ээ хичээл ийм байна, тийм байна” гэж байгаад л үгийнхээ төгсгөлд, “Хэрвээ жүжигчин болох гэж байгаа бол, хэрвээ энэ урлагт өөрийгөө зориулахаар шийдсэн бол багш нь та нарыг нэг үгээр зоригжуулъя, урам өгье” гээд “Гэрэлтье гэвэл шат” гээд хэлж байсан. Энэ үгийг сонсоод яагаад ч юм цаанаасаа шантарч болохгүй хичээх ёстойг ойлгосон. Би нэгэнт л энэ мэргэжлийг сонгосон. Надад өөр зам, ухрах зам байхгүй гэж тэр үгийг бодсоор яваад 2022 оныг үдлээ дээ.
- Монголынхоо нийт багш нартаа шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэж байна.