Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг ээлжит хурлын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр Засгийн газрын "Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-д иргэдээс ирүүлсэн санал гомдол, талархлыг танилцууллаа.
Тэрээр "Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны арванхоёрдугаар сарын 01-30-ны өдрүүдэд нийт 258 иргэн хандаж, эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 228 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 88,4 хувьтай байна. Нийт хандсан иргэдийн 49,6 хувь нь гомдол, 2,6 хувь нь санал, 1,3 хувь нь хүсэлт, 46,5 хувь нь талархал илэрхийлсэн байна” гэв.