Улс орон даяар өрнөж буй эрт илрүүлэг, оношилгоо, болон томуугийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог тавдугаар сарын 1-ээс эхэлсэн. Долоон сарын хугацаанд 801765 иргэн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан байна. Үүнээс 45 хувь нь эрэгтэй, 54.2 хувь нь эмэгтэй байна.
Эрт илрүүлэг, үзлэг оношилгоогоор давхардсан тоогоор нийт 460 гаруй өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Илэрч байгаа сэжигтэй тохиолдлуудын 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг байна.” гэв.
ХӨСҮТ-ийн ерөний захирал Ц.Билэгтсайхан “51-р долоо хоногт Ковид-19-ийн тохиолдлын тоо 221 бүртгэгдсэн байна.
Томуу, томуу төст өвчиллийн хувьд улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн төвшинд байна. Өөрөөр хэлбэл улбар шар төвшинд байна гэж ойлгож болно.
Томуу, томуу төст өвчнийг арван мянган хүнд авч тооцвол 59.7 хувь, амьсгалын замын цочмог хүнд халдвар 4.6 хувьтай байна.
Томуу, томуу төст өвчин 15 хүртэлх насны хүүхдүүдэд 80 хувьтай байна. Үүний хүнд хэлбэр буюу амьсгалын замын цочмог халдвар хамгийн өндөр буюу 92 хувьтай байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх бичлэгээс үзнэ үү.