Өвөлжилт хүндэрсэн зарим суманд Шадар сайд С.Амарсайхан ажиллаж, үүрэг, чиглэл өглөө. Шадар сайд С.Амарсайхан “Зудын эрсдэлийн үнэлгээгээр 11 аймгийн 140 гаруй суманд өвөлжилт хүндрэхээр байна. Өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумаар орлоо. Зарим газарт мал хотноосоо гарч чадахгүйд хүрсэн байна. Орон нутгаас зам гаргаж, малчдад тусалж байгаа гэсэн мэдээллийг өгч байна.
Төвийн аймгуудаас гадна Баруун аймгуудад нөхцөл байдал хүнд байна. Архангай, Өвөрхангай болон говийн зарим аймаг сумдад байдал хүндэрсэн. Бид улсын аюулгүйн нөөц бүрдүүлэн ажиллаж байна. Зарим шаардлагатай тусламж үзүүлэх, өвс тэжээл, тэр бүгдийг зөв зарцуулах, зохион байгуулах асуудал чухал байна. Хоёрдугаарт аймаг, сум, багийн удирдлагууд малчид дээрээ очиж үнэлж дүгнэх хэрэгтэй байна. Ингэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх чухал. Ханиад томуу ковидтой хавсарсан эрсдэл байна. Мөн малчид малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах зайлшгүй шаардлагатай болоод байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.