Украины хотууд Оросын пуужингийн цохилтын ээлжит давалгаанд өртөж байгаа нь дайн эхэлснээс хойших хамгийн том бөмбөгдөлтүүдийн нэг боллоо. Нийслэл Киев хотод дэлбэрэлт болсны дараа дор хаяж гурван хүн, түүний дотор 14 настай охин эмнэлэгт хүргэгдсэн гэж хотын дарга Виталий Кличко мэдэгдсэн байна. Мөн Харьков, Одесса, Львов, Житомир хотуудад дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна.
Украины армийн мэдээлснээр, ОХУ-ын арми 69 пуужин харваснаас 54-ийг нь агаарын довтолгооноос хамгаалах систем сөнөөжээ. Агаарын дайралт таван цаг орчим үргэлжилсэн бөгөөд өмнөд хэсгийн Одесс мужийн бүсийн удирдагч Максым Марченко "Украин руу их хэмжээний пуужингийн цохилт өгсөн" гэж мэдэгдсэн байна.
Украины агаарын цэргийн хүчнийхэн ОХУ тус улс руу "янз бүрийн чиглэлээс" довтолсон гэж хэлсэн юм. Түүнчлэн ингэхдээ, хэд хэдэн камиказе нисгэгчгүй онгоц ашигласан байна. Энэ мэтчилэн ОХУ-ын дайралт Украины эрчим хүчний байгууламжуудаас гадна бусад дэд бүтэц, иргэд рүү чиглэж байна гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Эх сурвалж: BBC