АНУ-ын засгийн газар Хятадаас ирж буй иргэдэд ковид-19-ийн хязгаарлалт тавина гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн Япон, Энэтхэг, Малайз улсууд сүүлийн 24 цагийн дотор Хятадаас ирсэн аялагчдад тодорхой арга хэмжээ авна гэдгээ зарласан юм. Тодруулбал, Япон улс Хятадаас ирсэн жуулчид COVID-19-ийн сөрөг шинжилгээ өгөх шаардлагатай гэж мэдэгдсэн. Харин Малайз тандалтын арга хэмжээ авна гэдгээ хэлсэн юм.
Ковид-19 вирус 1.4 тэрбум хүн амтай тус улсад эрчимтэй тархаж байгаа тул Хятад дахь зарим эмнэлэг, оршуулгын газрууд ачаалал ихтэй байгааг хэвлэлүүд дамжуулсаар байна. Гэсэн хэдий ч албан ёсны статистик мэдээллээр даваа гарагт гэхэд л нэг хүн нас барсан гэж мэдэгдсэн нь эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон оршин суугчид засгийн газрын мэдээлэлд үл итгэхэд хүргэж байгааг олон нийт илэрхийлж байна. Учир нь энэ тоо баримт хоригоо цуцалсны дараах хүн ам багатай орнуудын туршлагатай нийцэхгүй байгаа юм. Мөн БНХАУ ирэх оны 1-р сарын 8-наас гадаадаас ирж байгаа хүмүүст тавих хязгаарлалтаа цуцлахаар болсон байна.
Эх сурвалж: VOA