АН-аас цаг үеийн асуудлаар мэдээллээ.
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Арванхоёрдугаар сарын 24-ны өдөр МҮАН-н их хурал хуралдаж, цаашид улс төрийн үйл ажиллагаа явуулахаа бүрэн зогсоож байна. Ижил үзэл баримтлалтай, ардчиллын төлөө намуудыг нэгтгэх том алхам болгож, Ардчилсан намтайгаа нэгдлээ. Үүнийгээ шаардлагатай бүх байгууллагад мэдэгдэж, хуралдаад, өнөөдөр Улсын дээд шүүхд хүргүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлсэн.
А.Цэрэнбат “Монголд парламентын засаглал суларч байгаа, ардчиллын тулгуур багана болсон иргэний нийгмийн байгууллагууд цэвэр улс төрийн намуудын нөлөөллийн байгууллагууд болж хувирсан. Хүний эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Ардчиллын маш олон элементүүд алдагдаж байна гэдгийг олон улсын байгууллагууд дүгнэж байна. Ардчиллын төлөө намууд нэгдсэн байдлаар хүчээ нэгтгэж ажиллах нь чухал байна” гэв.
2022 онд АН-ын хууль бус хулгай, дээрэм хэдэн мянгаараа байна. Үүнээс онцлоод илүү олныг дээрэмдэж, хулгайлсан, иргэдийн эрх ашгийг хөндсөн арван булхайг дэлгэж байна. Үүнд:
- Хүнсний үнэ өсөж, иргэдийн амьдрал хүндэрлээ. Жишээлбэл, талхны үнэ 1200 төгрөгөөс 2400₮, махны үнэ 9000-15000₮, бензийн 1410-2390₮ болсон.
- Нүүрсний хулгай. 40 их наяд төгрөгийн нүүрс сүүлийн зургаан жилд хулгайлсан. УИХ-ын гишүүд үүнд хулгайтай нь зарлагдсан.
- Гадаад вальютын ханш өсөж, төгрөгийн ханш суларсан.
- Дарханы зам бүтээн байгуулалт нэрээр луйвар газар авсан.
- Үндэсний цементийн үйлдвэрүүд зогсож, 1 тонн нь 150 мянган төгрөг байсан цемент ховордож, 400 мянган төгрөг болсон. Бүх бүтээн байгуулалтууд зогссон.
- Энэ жил нэг хүнд ногдох Монгол улсын өр 30 саяд хүрлээ.
- Олон улсад нэр хүндээ алдсан. Монгол улсын Засгийн газар дайныг дэмжиж, Оросын талд зогссон.
- Хүний эрх дордож, дарангуйлал сэргэсэн. АН-ын сайд Д. Сарангэрэл иргэдээ “Улныхан” гэж хэлж, ажлаасаа чөлөөлөгдсөн.
НҮБ-аас ажлын хэсэг ирж 2021-2022 оны баривчлагаануудад судалгаа хийхэд, 99 хувь нь дур зоргоороо буюу шүүхийн шийдвэргүйгээр иргэдийг баривчилсан байна гэсэн дүгнэлт гарсан.
- Үндсэн хуулиа хулгайллаа.
Тэд 2024 оны сонгуульд ялахын тулд Үндсэн хуулийг дахин өөрчлөх гэж байна. Үүний төлөө хүчний болон шүүх, прокурорын ажилтнуудыг дайчилж байна.
- Энэ бүхний эцэст Монгол залуусын мөрөөдөл Солонгосын виз болжээ” гэв.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.