ОХУ Украины мөргөлдөөнд оролцож буй бүх талуудтай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч Украин болон түүний барууны дэмжигчид яриа хэлэлцээ хийхээс татгалзсан гэж ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Украины дайны талаарх Хятадын байр суурийг хамгаалж, ирэх онд ОХУ-тай харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж мөн мэдэгдсэн байна. Түүнчлэн ОХУ-ын парламентын доод танхим эх орноосоо гарсан иргэдийн татварыг нэмэгдүүлэхээр бэлтгэж байна гэж Оросын дотоодын хэвлэлүүд бичиж байна. Харин пап лам Франсис зул сарыг тохиолдуулж хэлсэн мэндчилгээндээ “Утга учиргүй дайныг зогсоо” гэсэн юм.
Орос, Украины дайн эхлээд даруй арван сар өнгөрч байна. Ирэх онд дайн улам даамжрах вий гэсэн болгоомжлол шинжээчдийн дунд үүсээд буй. Харин дайны нөлөөлөл хэдийн мэдрэгдээд эхэлсэн дэлхийн томоохон улс төрч, төлөөллүүд ийнхүү Украины дайныг зогсоох тухай мэдэгдээд эхэлсэн юм.
Эх сурвалж: ALJAZEERA