Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Өвдөгний үе солих мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэхдээ нийт төлбөрийн 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Тодруулбал, мэс заслын тусламж, үйлчилгээ 1.5 – 5.6 сая төгрөг байдаг. Үүний 395 мянгаас 1.1 сая төгрөгийг иргэн өөрөө хариуцан төлөх юм. 2022 оны эхний 10 сарын байдлаар уг тусламж, үйлчилгээний 1055 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.