Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нүүрсний хулгайн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг уржигдар /2022.12.13/ Төрийн ордонд зохион байгуулсан. Энэ үеэр иргэдийн хөндөж тавьсан байр суурь болон албаны эх сурвалжуудын тодорхой болгосон баримтуудыг багцлан хүргэж байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын тухайд нүүрсний хулгайн асуудалд эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг шаардаж үгээ хэлсэн. “Дахин хулгай нүүрлэхгүй байх боломж бололцоо байна уу” хэмээн хамгийн их асууж байлаа. Харин албаны эх сурвалжууд зөвшөөрөгдсөн хэмжээн дэх мэдээллийг ил болгосон юм.
- Манай улс 1995-2022 оны 11 сар хүртэлх хугацаанд 336,4 сая тонн нүүрс экспортолсон. Үүнээс 2011-2022 онд 298,4 сая тонн нүүрс экспортолсон байна. 86 сая тонн нүүрс “Эрдэнэс тавантолгой” ХК нийлүүлжээ.
- 2022 оны гуравдугаар улирлын байдлаар нүүрснээс 45,2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компани 2011 оноос хойш 10,2 их наяд, “Тавантолгой” хувьцаат компани 2004 оноос хойш 2,9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна.
- 2011-2022 онд 449 ААН нүүрс экспортолсон. Үүнээс, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 77, дамжуулан экспортлогч 372 ААН байна.
- Нүүрсний хулгайн асуудлыг тав хувааж авч үзэж болохоор байна. Үүнд, тайлан дутуу гаргаж, нүүрсний татвараас зайлсхийсэн, оффтейк гэрээгээр Эрдэнэс тавантолгой ХК-ийг хохироосон, бүртгэлгүй тээврийн хэрэгслээр тээвэр хийсэн, зөвшөөрөлгүйгээр нүүрс авч ашигласан, хэт өндөр төсөвтэй төсөл санхүүжүүлж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг хохироосон.
- 2011-2022 онд нүүрсний 177 компанид 239 удаа татварын шалгалт хийж 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан.
- Өнгөрсөн хугацаанд нийт 267 аж ахуйн нэгжид татварын хяналт шалгалт хийж, 80,2 тэрбум төгрөгийн акт тавьсан. 1,1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн.
- “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компанийн эзэмшлийн хил давж, 340 мянган тонн нүүрс зөвшөөрөлгүй олборлож, ашигласан нь тогтоогдсон.
- Энэ сарын 19-ний өдрийн байдлаар нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 38 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 21 нь хэрэг бүртгэлтийн, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг байна.
- Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 38 хэргээс 2013 оны 2, 2015 оны 1, 2017 оны 2, 2018 оны 6, 2019 оны 1, 2020 оны 6, 2021 оны 6, 2022 оны 14 хэрэг байна.
- Хэрэг бүртгэлтэд нийт 21 хэрэг шалгагдаж байгаа ба мөрдөн байцаалтын 17 хэрэгт нийт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
- Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилсан бөгөөд яллагдагчаар татагдан шалгагдаж буй 76 хүний 73-т хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
- Үүнийг төрлөөр нь авч үзвэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 10, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 22, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 38, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 3 яллагдагч тус тус байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.